Мэдээ

Орон сууцны үнэ, худалдан авалтын төлөвлөгөө

Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаагаар хэрэглэгчдээс орон сууц худалдан авах төлөвлөгөө болон орон сууцны үнийн жилийн дараах өөрчлөлтийн талаарх хүлээлтийг асуудаг. 2014 оны 4-р улиралд хэрэглэгчдийн 10.5 хувь нь ирэх 6 сарын хугацаанд орон сууц худалдан авахаар төлөвлөж байсан бол 2015 оны 4-р улиралд 5.1 хувь болж хоёр дахин буурсан байна.

Цааш унших

Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны тайлан

Улаанбаатар хотод жил тутам хийгддэг Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны 2016 оны тайлан гарлаа. Жилийн тайлан нь Хэрэглэгчийн итгэлийн индекс, өрхийн санхүү, худалдан авалтын төлөвлөгөө, инфляци, ханшны хүлээлт зэрэг улирлын тайланд гардаг мэдээллээс гадна ажил эрхлэлт болон өрхийн орлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл агуулдагаараа онцлог юм. Та 2016 болон түүнээс өмнөх оны жилийн тайлангуудыг файлаар нь худалдан авахыг хүсвэл дараах утсаар холбоо барина уу. Холбоо барих утас: 95957209, 99779978

Цааш унших

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2015 оны 4-р улирал

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2015 оны 4-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2015 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өсч 62.9 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлсөн. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 5.3 пунктээр өсч 83.1 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс 2.9 пунктээр буурч 32.7 болжээ. Өнөөгийн байдлын индексийн бууралтад бизнесийн нөхцөл байдал тааруухан (-4.2%) болсон болон ажлын олдоц муудсан (-11.9%) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлтэд бизнесийн нөхцлийн индекс болон орлогын индексийн бууралт гол нөлөө үзүүлсэн байна.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар 

Цааш унших

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System