Мэдээ

Танилцуулга

NRCC нь АНУ, Англи, Япон, Австри зэрэг орнуудын их дээд сургуулиудад өндөр боловсрол эзэмшсэн, мэдлэг туршлагатай, чадварлаг судлаачидтай бөгөөд сургалт зохион байгуулах болон захиалгаар дараах чиглэлийн судалгаа, зөвлөх үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

  • Зах зээлийн судалгаа
  • Бодлогын нөлөөллийн судалгаа
  • Прогноз
  • Түүвэр судалгаа
  • ТЭЗҮ-ийн санхүү, эдийн засгийн тооцоо
  • Улс, бүс, аймаг, орон нутгийн хөгжлийн загвар

Эдийн засаг эрчимтэй өсч, бизнесийн боломжууд өргөжсөнөөр аж ахуйн нэгжүүдийн дунд өрсөлдөөн улам бүр хүчтэй болж хэн мэдлэгтэй, мэдээлэлтэй, судалгаатай нь давуу тал олж, өндөр ашигтай ажиллах боломжтой байна. Та өөрийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухайн зах зээлийн нөхцөл байдал, шинж чанар, хэтийн төлөв байдлыг судалж байж бизнесээ амжилттай төлөвлөх болно. Зорилтот зах зээлийн хэмжээ, зах зээлд бий болж болзошгүй өөрчлөлтүүд, боломжит эрэлт, мэдрэмжийг тооцох, өрсөлдөөний хэлбэр болон тухайн зах зээлийн төрийн зохицуулалтын талаарх мэдлэг танд бусдаас нэг алхам түрүүлэх боломж олгоно.

Иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд бодлогын нөлөөллийг бодитой үнэлэх нь дараа дараагийн бодлогыг үндэслэл, тооцоотой боловсруулах, бага зардлаар байж болох хамгийн өндөр үр дүнд хүргэх, улмаар татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах, улсын хөгжлийг хурдасгахад нэн чухал билээ. Нэгэнт хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх болон боловсруулалтын шатанд буй бодлого, хөтөлбөрийн нөлөөллийг урьдчилан үнэлэх судалгааг манай компани захиалгаар чанарын өндөр түвшинд хийж өгнө.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System