Мэдээ

Хуулийн төсөл өргөн барьлаа

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр-ийн “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэсэн 1 дүгээр бүлэгт тусгагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтын хүрээнд  бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд тусгагдсанаар дараах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж нь төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувиа буцаан авах юм байна. Үүнд:

    • Уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг.
    • Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй.

Хуулийн төсөл, үзэл баримтлалын талаарх мэдээллийг www.parliament.mn цахим хуудсаас үзэх боломжтой.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System