Мэдээ

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2016 оны 2-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2016 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 15.5 пунктээр өсч 90.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн эрс өсөлт нөлөөлсөн. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 57.7 пунктээр өсч 138.3 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 58.0 байсан бол жилийн хугацаанд бараг гурав дахин буурч 19.4 болжээ.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

 

Цааш унших

Ханшны хүлээлт

2015 оны 4-р улирлын ХИИ-ийн судалгаанаас үзэхэд иргэд  ирэх 6 сарын хугацаанд ам.долларын ханш 1976 төгрөг орчимд байна гэж хүлээж байна.

Цааш унших

ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ

Үнийн түвшин өснө гэсэн хүлээлт давамгайлсан хэвээр байгаа боловч 2015 оны 4-р улиралд ирэх 6 сарын хугацаанд хүлээгдэж буй инфляцийн түвшин нэлээд бага буюу 2.2 хувь байна. Мөн ирэх нэг жилийн хугацаанд инфляци дунджаар 3.5 хувь байна гэж хэрэглэгчид хүлээж байна.

Цааш унших

Эдийн засгийн өсөлт

2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.8 хувь байхаар хүлээгдэж байна. Дэлхийн банкны “Дэлхийн эдийн засгийн хандлага” (Global Economic Prospects: Spillovers and Weak Growth, January 2016) тайланд 2016 онд Хятад Улс 6.7 хувь, ОХУ -0.7 хувийн өсөлттэй байна хэмээн таамаглаж байна.

Цааш унших

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System