Орон сууцны үнэ болон зээлийн хүүгийн хүлээлт

Жилийн дараах орон сууцны үнийн өөрчлөлтийн талаарх хүлээлтэд үндэслэсэн орон сууцны үнийн хүлээлтийн индексийг хэрэглэгчийн итгэлийн судалгаагаар тооцдог. Орон сууцны үнийн хүлээлтийн индекс 1-ээс өндөр бол өөдрөг байдлыг, 1-ээс бага бол гутранги байдлыг харуулна. 2014 оны 4-р улирлаас хойш хэрэглэгчид гутранги байсаар байна. 

Цааш унших

Хэрэглэгчийн итгэлийн индекс: бүлгээр

2017 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 82.9 байна. Өнөөгийн байдлын индекс 36.4, ирээдүйн хүлээлтийн индекс 113.9 байна. Хөдөөд хэрэглэгчид илүү гутранги буюу ХИИ 66.7 байна. Ялангуяа, баруун болон зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ тус тус 64.8, 62.7 байна.

Цааш унших

Зээлийн эрэлт, хөрөнгийн байршил

2017 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт хэрэглэгчдийн 19.9 хувь нь зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр, 2015 оны мөн үетэй харьцуулахад 3.3 пунктээр өссөн байна.

Зураг 13. Зээлийн төлөвлөгөө

Цааш унших

Өрхийн санхүүгийн байдал

2017 оны 4-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 34.4 хувь үзэж байхад,14.3 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 5.4 пунктээр өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 1.5 пунктээр буурсан байна.  

Цааш унших

Худалдан авалтын төлөвлөгөө

Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжгүй үе гэж 55.3 хувь нь үзэж байхад 31.5 хувь нь тохиромжтой үе гэж үзжээ. Тохиромжгүй гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 1.1 пунктээр буурч, тохиромжтой гэж хариулсан өрхийн тоо 11.0 пунктээр өссөн байна. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс 10.0 пунктээр буурчээ.

Цааш унших

Хүлээгдэж буй инфляци

ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж байгаа (62.3 хувь) бөгөөд хэрэглэгчдийн 20.9 хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна. Харин хэрэглэгчдийн 11 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан. 

Цааш унших

2017 оны IV улирлын ХИИ

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.6 пунктээр буурч 74.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ.

Цааш унших

ТАЛАРХАЛ

2017 оны 4 дүгээр улиралд Эн-Ар-Си-Си ХХК, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран санхүүгийн зах зээлийн талаарх асуулга судалгааг онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Манай судалгаанд идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлье. 

Цааш унших

2018 оны эдийн засгийн өсөлт

Монгол Улсын эдийн засаг 2017 оны 3 дугаар улиралд 5.8% өссөн нь сүүлийн 2 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Олон улсын байгууллагууд болон МУ-ын засгийн газар 2017 оны эдийн засгийн өсөлтийг 2.0-3.7 хувь байна гэж таамаглаж байна. Дэлхийн банкны прогнозоор 2018 онд 2017 оноос илүү хурдацтай өсөхөөр байна.

Цааш унших

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

ЭРХЭМ ХҮНДЭТ ХАРИЛЦАГЧИД, ХАМТРАН АЖИЛЛАГЧИД, ХЭРЭГЛЭГЧИД ТА БҮХЭНДЭЭ ИРЖ БУЙ 2018 ОНД ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТ БҮТЭЭЛ ДҮҮРЭН БАЙХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ! 

NRCC компаний хамт олон

Цааш унших

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System