Хүлээгдэж буй инфляци

ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 3-р улирлын байдлаар хэрэглэгчдийн дунд ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж (44.8 хувь) байна. Хэрэглэгчдийн дунд хүлээгдэж буй инфляцийн түвшин ирэх хагас жилд 2.4 хувь, бүтэн жилийн хугацаанд 3.1 хувь байна.

Цааш унших

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2017 оны 3-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 12.1 пунктээр өсч 86.5 болсон нь хэрэглэгчдийн өөдрөг байдал дээшилж байгааг харуулж байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ.

Цааш унших

ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ

2017 оны 2-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 26.0 хувь үзэж байхад,11.3 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 9.8 пунктээр буурчээ.

Цааш унших

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2017 оны 2-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 20 пунктээр буурч 70.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ.

Цааш унших

Орон сууцны үнэ ба хөрөнгийн индекс

Монголбанкнаас мэдээлдэг орон сууцны үнийн индекс 2017 оны 4 сард жилийн өмнөхөөс 3.3 хувиар буурсан байна. 2014 оны 12 сараас хойш 28 сарын хугацаанд орон сууцны үнийн индекс жилийн өмнөх түвшингээсээ байнга буурч иржээ. 

Цааш унших

Өрхийн санхүүгийн байдал

2017 оны 1-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 34.3 хувь үзэж байхад, 7.8 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс бага зэрэг өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь бага зэрэг буурсан байна.

Цааш унших

Зээлийн үзүүлэлтүүд

Сүүлийн үед зээлийн чанар муудаж байна. 2013 онд өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь дунджаар 1.56 хувь, 2015 онд 5.6 хувь, 2016 онд 7.4 байсан. 

Цааш унших

Мөнгөн хөрөнгийн байршил, зээлийн эрэлт

2016 оны 1 улиралд нийт хэрэглэгчдийн 42.1 хувь нь хөрөнгөө төгрөгөөр хадгалах нь зөв гэж үзэж байсан бол 2017 оны 1 улиралд 59.3 хувь нь ингэж үзэж байна. 

Цааш унших

Иргэдэд ажил олоход хүндрэлтэй хэвээр байна

Боловсруулах салбар болон уул уурхай, олборлох салбарт ажиллагсдын тоо өмнөх оны мөн үеэс 6.7, 5.7 хувиар тус тус буурч, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарт ажиллагсдын тоо 0.8 хувиар өссөн байна.

Цааш унших

Үнэ, ханшийн талаарх тодорхой бус байдал нэмэгджээ

2017 оны 1-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт 43.5 хувиар давамгайлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дөрөвний нэг нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин их бөгөөд сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшин юм. 

Цааш унших

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System