Монгол Улсын эдийн засгийн өсөлт

Монгол Улс 2010-аас 2014 онд 13 орчим хувийн дундаж өсөлттэй байсан. Харин 2016 оны 3-р улиралд -1.6 хувиар буурсан ч, оны эцэст 1% өссөн нь олон улсын байгууллагуудын хүлээлтээс давсан. 2017 оны эхний улиралд 4.2% өссөн нь сүүлийн 2 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Цааш унших

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2017 оны 1-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.9 пунктээр өсч 78.1 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон  хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ.

Цааш унших

ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ

ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2016 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт 46.0 хувиар давамгайлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дөрөвний нэг нь “үнийн түвшн өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна.

Цааш унших

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС-2016

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2016 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 15.5 пунктээр өсч 78.4 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн эрс өсөлт нөлөөлсөн. 

Цааш унших

ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ

2016 оны 4-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 35.9 хувь үзэж байхад, 8.9 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. 

Цааш унших

ВАЛЮТЫН ХАНШНЫ СУУРЬ СУДАЛГАА

Валютын ханшийг тодорхойлогч хүчин зүйлсийн суурь судалгааны тайлан гарлаа. Энэхүү тайланд төгрөгийн ханшийн динамик, валютын ханшид нөлөөлөгч хүчин зүйлс, валютын ханшийн хямрал, шалтгааны судлагдсан байдал болоод хямралаас сэргийлэх бодлого, олон улсын туршлагын талаар мэдээлжээ.

Цааш унших

Валютын ханш ба гадаад худалдаа

2016 оны 12-р сарын байдлаар америк долларын ханш 2482.60 төгрөгтэй тэнцэж байна. 2009 оны эдийн засгийн уналтын үед төгрөгийн ханш долларын эсрэг 36.6 хувиар суларсан байна. Харин 2011 оны 4 сараас хойш өнөөг хүртэл төгрөгийн ханш 50.9 хувиар унажээ.

Цааш унших

Орон сууцны үнийн хүлээлт

2014 оны 4-р улирлаас хойш хэрэглэгчид гутранги байсаар байгаа бөгөөд 2016 оны 3-р улиралд индексийн утга 0.37 байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин бага байна.

Цааш унших

ЗЭЭЛ

2016 оны 10 сард өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 7.1 хувь байгаа нь жилийн өмнөх түвшинтэй ойролцоо байна. 2009 оны эдийн засгийн уналтын үед 10 сард хамгийн өндөр түвшин болох 7.6 хувьд хүрч байсан бол 2016 оны 2 сард 8.5 хувь байсан.

Цааш унших

ИРГЭДИЙН АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙН ХҮЛЭЭЛТ

2016 оны 3-р улирлын байдлаар хэрэглэгчдийн 38.6 хувь нь ирэх 6 сарын хугацаанд америк долларын ханш өснө гэж үзэж байгаа бөгөөд ханшийн өсөлтийн хүлээлт нь жилийн өмнөхтэй харьцуулахад 8.6 пунктээр доогуур байна. Хэрэглэгчид ирэх 6 сарын хугацаанд ам.долларын ханшийг дундажаар 2342 төгрөг байна гэж хүлээж байна. Энэ нь 2016 оны 3 улирлын ам.долларын ханштай (2307.8 төгрөг) харьцуулахад 35 орчим төгрөгөөр өндөр байна. Хүлээгдэж буй ам.долларын ханш Улаанбаатар хотод 2348.3 төгрөг, орон нутагт 2332.2 төгрөг байна.

 

Цааш унших

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System