Худалдан авалтын төлөвлөгөө

Өрхүүдийн аялал жуулчлал болон үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалтын төлөвлөгөө нь эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг.

Цааш унших

Аж үйлдвэрийн салбар

Аж үйлдвэрийн салбарт 2015 оны 11 сарын байдлаар 66735 хүн ажиллаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 4855 хүнээр цөөн буюу 6.7 хувиар буурчээ.  Аж үйлдвэрийн салбарын эхний 11 сарын нийт үйлдвэрлэл оны үнээрээ 7.9 их наяд төгрөг байгаа нь өмнөх оноос 5.8 хувиар бага байна. Эндээс үзвэл бодит хэмжээгээрээ үүнээс илүү унасан байхаар харагдаж байна. (Эх үүсвэр: ҮСХ-ны сарын бюллетень)

Цааш унших

ОХУ дахь хэрэглэгчийн итгэлийн индекс

Хойд хөрш ОХУ-ын хувьд 2013 оны 3 улиралд ХИИ нь 2 өмнөх улирлаасаа нэг пунктээр буурч -7 гарсан байна.

Цааш унших

БНХАУ дахь хэрэглэгчийн итгэлийн индекс

Манай улсын урд хөрш БНХАУ-ын ХХИ 2013 оны 11 сарын байдлаар 98.9 гэж үнэлэгдсэн байна.

Цааш унших

OECD нэгдсэн түрүүлэгч индикатор

Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага буюу OECD гаргадаг НТИ нь өөрийн гол гишүүн улсууд болон Хятад улсын хувьд НТИ тооцдог. НТИ нь эдийн засгийн үйл ажиллагаа нь өсөлтийн ерөнхий чиг трендынхээ хаана байх болоод бизнесийн мөчлөгийн оргил болоод ёроолын цэгүүдийг урьдчилан таамагладаг үзүүлэлт болно.

Цааш унших

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2015 оны 2-р улирал

Хэрэглэгчид гутранги хэвээр байна

2015 оны 2-р улиралд хэрэглэгчид гутранги хэвээр байна. 2015 оны 2-р улиралд Монгол Улсын Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 75.48 өнөөгийн байдлын индекс 56.9 ба ирээдүйн хүлээлтийн индекс 87.7 байна.

Цааш унших

Хэрэглэгчийн итгэлийн индекс 2014

Эн-Ар-Си-Си ХХК болон Монгол-Япон төв хамтран хэрэглэгчийн итгэлийн индекс 2014 түүвэр судалгааг хийж, үр дүнгийн тайланг Англи, Монгол хэлээр гаргалаа. Энэ удаагийн тайланд Улаанбаатар хотын хэрэглэгчийн итгэлийн индексийг жилээр тооцсон үр дүн болон анх удаа Монгол Улсын хэмжээнд хэрэглэгчийн итгэлийн индексийг улирлаар тооцсон үр дүнгүүд багтсан болно. Хэрэглэгчдийн ерөнхий үнийн түвшин, орон сууцны үнэ, зээлийн хүү болон валютын ханшны талаарх ирээдүйн хүлээлт болон тэдний худалдан авалтын талаарх ирээдүйн төлөв байдлын тухай та тайлангаас олж мэдэх боломжтой. Тайланг бүрэн эхээр нь худалдан авах хүсэлтэй бол бидэнтэй 89000228, 99779978, 95957209 утсаар холбоо барина уу.   

Цааш унших

Хэрэглэгчийн итгэлийн индекс

Хэрэглэгчийн итгэлийн индекс-2013

2013 оны 10 сарын байдлаар Улаанбаатар хотын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) өмнөх оны түвшнээсээ эрс буурчээ. 2012 онд 133.1 байсан ХИИ нь 2013 онд 96.7 болж өмнөх түвшнээсээ 36.4 пунктээр (26.7 хувь) буурсан байна. ХИИ-ийн энэхүү бууралтад түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон хүлээлтийн индексийн бууралт нөлөөлсөн. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ (152.2) 50.2 пунктээр буюу 32.9 хувиар буурч 102 болсон бол өнөөгийн байдлын индекс 15.7 пунктээр буурч 88.8 болжээ.   

Цааш унших

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System