Хэрэглэгчийн итгэлийн индекс

Хэрэглэгчийн итгэлийн индекс-2013

2013 оны 10 сарын байдлаар Улаанбаатар хотын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) өмнөх оны түвшнээсээ эрс буурчээ. 2012 онд 133.1 байсан ХИИ нь 2013 онд 96.7 болж өмнөх түвшнээсээ 36.4 пунктээр (26.7 хувь) буурсан байна. ХИИ-ийн энэхүү бууралтад түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон хүлээлтийн индексийн бууралт нөлөөлсөн. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ (152.2) 50.2 пунктээр буюу 32.9 хувиар буурч 102 болсон бол өнөөгийн байдлын индекс 15.7 пунктээр буурч 88.8 болжээ.   

Эдийн засгийн өнөөгийн байдал тааруухан байна гэсэн үнэлгээнд ажлын байрны олдоц сайн гэж үзэж буй иргэдийн эзлэх хувь өмнөх онтой харьцуулахад 10 пунктээр (30 хувь) буурсан нь голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System