Мэдээ

ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ

ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2016 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт 46.0 хувиар давамгайлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн дөрөвний нэг нь “үнийн түвшн өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна. Энэ нь 2015 оны 4-р улирлын үр дүнтэй ижил байна. Харин “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэсэн хариулт жилийн өмнөхтэй харьцуулахад 5 орчим пунктээр нэмэгдсэн нь тодорхой бус байдал өсч байгааг илэрхийлж байж болох юм. 2016 оны 4-р улиралд ирэх 6 сар болон жилийн хугацаанд хүлээгдэж буй инфляцийн түвшин харгалзан 2.6 болон 3.0 хувь байна.

 

Хүлээгдэж буй инфляци, ирэх нэг жилийн хугацаанд

Эх үүсвэр: ҮСХ-ны www.1212.mn цахим хуудас, ХИИ судалгаа

Ирэх нэг жилийн хугацаанд үнийн ерөнхий түвшин өснө гэсэн хариулт 40.7 хувийг эзэлж байгаа нь хагас жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хариулттай харьцуулахад 5 орчим пунктээр бага  байна. Түүнчлэн ирэх нэг жилийн хугацаанд үнийн ерөнхий түвшин хэрхэн өөрчлөгдөх талаарх асуултад мэдэхгүй гэсэн хариулт нь ойрын 6 сарын хугацаатай харьцуулахад 10 гаруй пунктээр өндөр байна. Энэ нь арай урт хугацаанд тодорхой бус байдал нэмэгдэж байгааг харуулж байж болох юм.

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хувьд хүлээгдэж буй инфляцийн түвшин (6 сарын хугацаанд 2.8 хувь, жилийн хугацаанд 3.1 хувь) нь орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хүлээгдэж буй инфляциас (6 сарын хугацаанд 2.4 хувь, жилийн хугацаанд 2.8 хувь) бага зэрэг дээгүүр байна.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System