Мэдээ

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2018 оны III улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2018 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр буурч 81.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн хугацаанд 16.9 пунктээр буурч 100.5 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс жилийн өмнөх оны мөн үеэс 13.2 пунктээр (32.8%) өсч 53.4 болжээ.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд ажлын олдоц сайжирсан (32.4 пункт) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт муудахад бизнесийн нөхцөл муудна (-24.2 пункт) гэсэн хүлээлт гол нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн ажлын олдоц (-7.6 пункт) болон орлогын (-18.8 пункт) хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеэс буурчээ.

 

Хүснэгт 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс

Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.6 хувь байна.

Зураг 2. ХИИ ба ДНБ

Эх үүсвэр: ҮСХ-ны www.1212.mn цахим хуудас

2018 оны 3-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 89.3 байна. Өнөөгийн байдлын индекс 64.4, ирээдүйн хүлээлтийн индекс 106.0 байна. Ер нь хөдөөгийн бүсэд хэрэглэгчид илүү гутранги байна. Ялангуяа, зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ 52.4 байна.

 

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System