Мэдээ

ХИИ бүс нутаг ба өрхийн шинж чанараар

ХИИ-ийг улсын хэмжээнд тооцохоос гадна бүс нутаг ба хэрэглэгчийн шинж чанараар нь тооцож үздэг. 2019 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 108 байна. Өнөөгийн байдлын индекс 66, ирээдүйн хүлээлтийн индекс 136 байна. Хөдөөд хэрэглэгчид хотынхоос арай гутранги буюу дундаж ХИИ 79.5 байна. Зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ 64 байна. Баруун болон хангайн бүсийн ХИИ 75 байна. Харин төвийн бүсийн хэрэглэгчид арай өөдрөг буюу ХИИ 90 байна.

Зураг 1. ХИИ бүсээр

Зураг 2-д хэрэглэгчийн итгэлийн индексийг боловсрол, орон сууцны нөхцөл болон насны бүлгээр харуулж байна. 2019 оны 4-р улиралд ХИИ ихэнх бүлгийн хувьд хувьд жилийн өмнөхөөс өссөн байна. Харин боловсрол багатай болон гэр хорооллын өрхүүдийн ХИИ бага зэрэг бууралттай байна.

 

Зураг 2. ХИИ боловсрол, орон сууц, насны бүлгээр

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System