Мэдээ

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2020 оны I улирал

2020 оны 1-р улиралд Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл огцом буурсан байна (Зураг 1). Энэ улиралд Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 81 байгаа нь жилийн өмнөхөөс 14 пунктээр доогуур байна. Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг өнөөгийн байдлын индекс 56-аас 49 болж буурсан. Хэрэглэгчдийн бизнес, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаарх ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг хүлээлтийн индекс 121-ээс 103 болж огцом буурсан.

COVID-19 халдварын тархалттай холбоотой МУ-д хэрэгжүүлсэн хөл хорионы улмаас үүдэлтэй эдийн засгийн зогсонги байдал ажлын олдцыг бууруулснаар хэрэглэгчдийн өнөөгийн байдлын талаарх үнэлэмж буурчээ. Цар тахлын хүрээ дэлхий даяар өргөжиж байгаагийн улмаас бизнесийн нөхцөл болон ажлын олдцын талаарх тодорхой бус байдал нэмэгдэж, хэрэглэгчдийн итгэл буурчээ.

Зураг 1. ХИИ ба түүний бүрэлдэхүүн индексүүд

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System