Мэдээ

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2018 оны 2-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2018 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.8 пунктээр өсч 77.5 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын болон ирээдүйн хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ. Жилийн хугацаанд ирээдүйн хүлээлтийн индекс 2.7 пунктээр өсч 97.9 болж, харин өнөөгийн байдлын индекс 13.0 пунктээр өсч 46.9 болжээ.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд бизнесийн нөхцөл байдал сайн болсон (7.4 пункт) болон ажлын олдоц сайжирсан (18.8 пункт) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт сайжирахад бизнесийн нөхцөл сайжирна (36.0 пункт) гэсэн хүлээлт гол нөлөө үзүүлсэн байна. Харин ажлын олдоц (-25.5 пункт) болон орлогын (-2.5 пункт) хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеэс буурчээ.

Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.3 хувь байна.

Зураг 2. ХИИ ба ДНБ

 

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System