Мэдээ

Хэрэглэгчийн итгэл ба шинж чанар

Хэрэглэгчийн итгэлийн индексийг байршил болон хэрэглэгчийн шинж чанарын бүлгээр тооцдог. 2019 оны 2-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 94.8 байна. Өнөөгийн байдлын индекс 79.1, ирээдүйн хүлээлтийн индекс 105.2 байна. Хөдөөд хэрэглэгчид хотынхоос арай гутранги буюу дундаж ХИИ 73.0 байна. Ялангуяа, зүүн болон хангайн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ тус тус 64.8, 65.2 байна.

Зураг 1. ХИИ бүсээр

Зураг 2-д хэрэглэгчийн итгэлийн индексийг боловсрол, орон сууцны нөхцөл болон насны бүлгээр харуулж байна. 2019 оны 2-р улиралд ХИИ бүх бүлгийн хувьд жилийн өмнөхөөс мэдэгдэхүйц өссөн байна.

Зураг 2. ХИИ боловсрол, орон сууц, насны бүлгээр

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System