Орон сууцны үнэ, худалдан авалтын төлөвлөгөө

Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаагаар хэрэглэгчдээс орон сууц худалдан авах төлөвлөгөө болон орон сууцны үнийн жилийн дараах өөрчлөлтийн талаарх хүлээлтийг асуудаг. 2014 оны 4-р улиралд хэрэглэгчдийн 10.5 хувь нь ирэх 6 сарын хугацаанд орон сууц худалдан авахаар төлөвлөж байсан бол 2015 оны 4-р улиралд 5.1 хувь болж хоёр дахин буурсан байна (Зураг 1).

Зураг 1. Орон сууц худалдан авах төлөвлөгөө

Жилийн дараах орон сууцны үнийн өөрчлөлтийн талаарх хүлээлтэд үндэслэсэн орон сууцны үнийн хүлээлтийн индексийг Зураг 2-т харуулж байна. Орон сууцны үнийн хүлээлтийн индекс 1-ээс өндөр бол өөдрөг байдлыг, 1-ээс бага бол гутранги байдлыг харуулна. 2014 оны 4-р улирлаас хойш хэрэглэгчид гутранги болсон байна. 2015 оны 3-р улиралд индексийн утга 0.24 пунктээр өссөн ч, 4-р улиралд эрс буурч 0.40 болжээ.

Зураг 2. Орон сууцны үнийн хүлээлтийн индекс

Монголбанкнаас мэдээлдэг орон сууцны үнийн индекс 2016 оны 2 сард жилийн өмнөхөөс 10 хувиар буурсан байна. 2014 оны 12 сараас хойш 15 сарын хугацаанд орон сууцны үнийн индекс жилийн өмнөх түвшингээсээ байнга буурч иржээ. Энэ оны 1 сард 0.1 хувиар өссөн боловч 2-р сард 0.1 хувиар буурчээ.

Зураг 3. Орон сууцны үнийн индекс

Эх үүсвэр: Монголбанк, https://www.mongolbank.mn/dblisthpi.aspx

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System