Мэдээ

Орон сууцны үнэ ба хөрөнгийн индекс

Монголбанкнаас мэдээлдэг орон сууцны үнийн индекс 2017 оны 5 сард жилийн өмнөхөөс 4.7 хувиар буурсан байна. 2014 оны 12 сараас хойш 29 сарын хугацаанд орон сууцны үнийн индекс жилийн өмнөх түвшингээсээ байнга буурч иржээ. Гэвч бууралт нь жилийн өмнөхөөс 2.4 дахин бага болсон.

Зураг 1. Орон сууцны үнийн индекс

Эх үүсвэр: Монголбанк

Эдийн засгийн нөхцөл байдалтай маш ойрхон хамааралтай нэг үзүүлэлт бол хөрөнгийн зах зээлийн үнийн индекс байдаг. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн ТОП-20 индексийн 2007 оны 1 сараас хойшхи өөрчлөлтийг зураг 7-д дүрсэлж байна. 2009 оны эдийн засгийн уналтын үед оргил түвшингээс хамгийн доод утга буюу ёроолдоо хүртэл 39 хувиар буурч байжээ. Харин өнөөдөр хамгийн оргил түвшин болох 28999.3-аас (2011 оны 2 сар) 55.9 хувиар түүний дараагийн оргил болох 21527.6-аас (2012 оны 3 сар) 40.6 хувиар буурсан байна. 

Зураг 2. ТОП-20

Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Мэдээллийн үйлчилгээ,  

www.1212.mn

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System