Мэдээ

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2015 оны 4-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2015 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өчч 62.9 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлсөн. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 5.3 пунктээр өсч 83.1 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс 2.9 пунктээр буурч 32.7 болжээ.

Өнөөгийн байдлын индексийн бууралтад бизнесийн нөхцөл байдал тааруухан (-4.2%) болсон болон ажлын олдоц муудсан (-11.9%) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлтэд бизнесийн нөхцлийн индекс болон орлогын индексийн бууралт гол нөлөө үзүүлсэн байна.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар 

Хэрэглэгчийн итгэлийн индекс хэвийн түвшнээс (100) өндөр байх үед ДНБ-ий улирлын дундаж өсөлт 14.1% байсан бол хэвийн түвшнээс доогуур байх үед дундаж өсөлт 5.8% байна.

Зураг 2. ХИИ ба ДНБ-ий өсөлт

2015 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 69.1 байна. Өнөөгийн байдлын индекс 43.3, ирээдүйн хүлээлтийн индекс 87.6 байна. Улаанбаатар хотоос бусад бүсэд ХИИ 42.3-ээс 60.9-ийн хооронд байгаа нь хөдөөд хэрэглэгчид илүү гутранги байгааг харуулж байна.

Зураг 3. ХИИ бүсээр

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System