Мэдээ

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2017 оны 1-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 6.9 пунктээр өсч 78.1 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индекс болон  хүлээлтийн индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 6.9 пунктээр өсч 112.9 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 32.7 байсан бол жилийн хугацаанд 18.9 байсан бол жилийн хугацаанд 7.0 пунктээр (37.4%) өсч 25.9 болжээ. Өнөөгийн байдлын индекс сүүлийн 2 гаруй жилийн хугацаанд анх удаа өсөлттэй гарсан байна.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд бизнесийн нөхцөл байдал сайн (7.4 пункт) болсон болон ажлын олдоц сайжирсан (6.3 пункт) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт сайжирсан нь, тэр дундаа бизнесийн нөхцөл (14 пункт) болон орлогын индексийн өсөлт (20.9 пункт) гол нөлөө үзүүлсэн байна. Харин ажлын олдцын талаарх хүлээлт буурсан (19.6 пункт).

Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 13.0 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.6 хувь байна. 

Зураг 2. ХИИ ба ДНБ

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System