Мэдээ

ХИИ байршил, нас, боловсрол, орлого болон хүйсээр

2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Улаанбаатар хотод Хэрэглэгчийн итгэлийн индекс 84 байна. Өнөөгийн байдлын индекс 54, ирээдүйн хүлээлтийн индекс 104 байна. Хөдөөд хэрэглэгчид хотынхоос арай гутранги буюу дундаж ХИИ 79 байна. Зүүн бүсэд хэрэглэгчид хамгийн гутранги буюу ХИИ 61 байна. Хангайн бүсийн ХИИ 75 байна. Харин баруун болон төвийн бүсийн хэрэглэгчид арай өөдрөг буюу ХИИ 81, 86 байна.

Хэрэглэгчийн итгэлийн индексийг боловсрол, орон сууцны нөхцөл, орлого, хүйс болон насны бүлгээр харуулж байна. 2020 оны нэгдүгээр улиралд ХИИ ихэнх бүлгийн хувьд хувьд жилийн өмнөхөөс буурчээ. Харин боловсрол багатай өрхүүдийн ХИИ бага зэрэг өссөн байна.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System