Мэдээ

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2018 онтой харьцуулахад

Бид ХИИ-ийг цаашид хэвийн онтой харьцуулан мэдээлж байхаар бэлтгэж байна. Сүүлийн 20 гаруй жилийн макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн динамикийг шинжилж үзэхэд 2018 онд эдийн засгийн төлөв байдал хэвийн байсан гэж харагдаж байна. ХИИ-ийн улирал, улирлын утгуудыг 2018 оны ХИИ-д харьцуулан тооцсон үр дүнг Зураг 1 харуулж байна. Энэ индекс нь тухайн улиралд хэрэглэгч хэвийн он болох 2018 онтой харьцуулахад хэр өөдрөг, гутранги байгааг илэрхийлнэ. Энэ тооцсон ХИИ 100 байвал хэрэглэгчийн итгэл 2018 онтой адилхан байгааг илэрхийлнэ. Харин 100-гаас бага бол 2018 онтой харьцуулахад гутранги байгааг, 100-гаас их бол өөдрөг байгааг илэрхийлнэ.

ХИИ 2014 оны 4-р улиралд ёроолдоо хүрчээ. Түүнээс хойш хэлбэлзэлтэй ч өсөх хандлагатай байна. Өнөөгийн байдлын индекс 2015 оны 2-р улирлаас хойш буурсаар 2016 оны 2-р улиралд ёроолдоо хүрсэн байна. Түүнээс хойш тасралтгүй өссөөр 2019 оны 1-р улиралд оргилдоо хүрчээ.

2020 оны 1-р улиралд ХИИ индекс 17 нэгжээр буурсан байна. Үүнд хэрэглэгчид эдийн засгийн ойрын ирээдүйн төлвийн талаар гутранги болсон нь нөлөөлжээ. Ялангуяа, бизнесийн нөхцөл болон өрхийн орлогын талаарх хүлээлт өмнөх улиралтай харьцуулахад эрс буурсан байна.

Зураг 1. ХИИ ба түүний бүрэлдэхүүн индексүүд  2018 онтой харьцуулснаар

Тайлбар:ХИИ болон түүний бүрэлдэхүүн индексүүдийг улирлын нөлөөгөөр засварлаж, харгалзах 2018 оны индексүүдтэй харьцуулж тооцсон.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System