Мэдээ

ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ

2017 оны 2-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 26.0 хувь үзэж байхад,11.3 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 9.8 пунктээр буурсан байна.

Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжгүй үе гэж 62.3 хувь нь үзэж байхад 13.7 хувь нь тохиромжтой үе гэж үзжээ. Тохиромжгүй гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 3.1 пунктээр өсч, тохиромжтой гэж хариулсан өрхийн тоо өөрчлөгдөөгүй байна. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс 2.3 пунктээр буурчээ.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System