Мэдээ

Ковид 19 цар тахлын нөлөө

2020 оны 4-р улирал болон энэ улиралд КОВИД-19 цар тахлын хэрэглэгчдэд үзүүлж буй зарим нөлөөг хэмжих зорилготой нэмэлт судалгаа хийлээ. Судалгаанд оролцсон иргэдийн 59.1 хувь нь КОВИД -19 халдвар авах эрсдлийг өндөр гэж үнэлж байна. Улаанбаатарын иргэдийн 63.7 хувь нь эрсдэл өндөр гэж үзсэн бол хөдөөгийн иргэдийн 53.8 хувь эрсдэл өндөр гэж үзсэн байна. 

Энэ удаагийн судалгаанд сүүлийн нэг сарын байдлаарх өөрчлөлтийг асуусан. Сүүлийн нэг сар гэдэг нь 2021 оны 2 сарын сүүлийн 10 хоногоос хойшхи нэг сарын хугацааг хамарна. Судалгааг 2021 оны 3-р сарын 20-оос 4-р сарын 3-ны хооронд авсан.

50 болон түүнээс дээш тооны болон 20-49 ажиллагсадтай аж ахуйн нэгжүүдэд ажиллдаг хүмүүсийн бараг 70 хувь нь үйл ажиллагаа огт өөрчлөгдөөгүй гэж хариулсан. Харин 1-9 болон 10-19 тооны ажиллагсадтай жижиг аж ахуйн нэгжид ажиллдаг хүмүүсийн 40-45 хувь нь үйл ажиллагаа нь огт өөрчлөгдөөгүй гэжээ. Мөн түүнчлэн цөөн тооны ажиллагсадтай жижиг аж ахуйн нэгжид ажилладаг хүмүүсээс үйл ажиллагаа нь буурсан, ажлын цаг нь буурсан гэж хариулах нь том аж ахуйн нэгжид ажилладаг хүмүүстэй харьцуулахад илүү байна. 

Энд дарж дэлгэрэнгүй тайланг уншина уу!

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System