Мэдээ

Ковид 19 цар тахлын нөлөө

Судалгаанд оролцсон иргэдийн 82.6 хувь нь КОВИД-19 халдвар авах эрсдлийг өндөр гэж үнэлж байна. Улаанбаатарын иргэдийн 83.0 хувь нь эрсдэл өндөр гэж үзсэн бол хөдөөгийн иргэдийн 82.1 хувь эрсдэл өндөр гэж үзсэн байна. 

Өрхийн санхүүгийн байдал жилийн өмнө буюу цар тахлаас өмнөх үеэс эрс мууджээ. Судалгаанд оролцсон иргэдийн 54.2 хувь нь санхүүгийн байдал муудсан гэж хариулсан байна. Зураг 1 эдгээр иргэдийн хувьд орлогын бууралтыг харуулж байна. Тухайлбал, 17.6 хувь нь  орлого 50 хувиас илүү буурсан гэж хариулжээ.   

Орлогын бууралт иргэдийн дунд харилцан адилгүй байна. Амьжиргааны баталгаажих түвшингээс бага орлоготой ядуу иргэдийн 60.2 хувийн санхүүгийн байдал муудсан байхад ядуу биш иргэдийн 51.9 хувийн санхүүгийн байдал мууджээ. Орлогын бууралт хот хөдөөгөөр адилгүй байна. Улаанбаатарын иргэдийн 57.5 хувийн орлого буурсан бол хөдөөгийн иргэдийн 50.8 хувийн орлого буурчээ.

Энд дарж дэлгэрэнгүй тайлантай танилцана уу!

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System