Мэдээ

Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлт

Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжгүй үе гэж 22.7 хувь нь үзэж байхад 13.5 хувь нь тохиромжтой үе гэж үзжээ. Тохиромжгүй гэж үзсэн өрхийн тоо 12.5 пунктээр буурч, мэдэхгүй гэж хариулсан өрхийн тоо 9.5 пунктээр өссөн байна. Харин тохиромжтой гэсэн хариулт өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буюу 1.3 пунктээр буурчээ. 

 Зураг 1. Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авахад тохиромжтой эсэх

Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалтын төлөвлөгөөнөөс (Зураг 2) харахад ирэх хагас жилийн хугацаанд томоохон эд хогшил цахилгаан бараа, автомашин болон үл хөдлөх хөрөнгийн эрэлт нилээн буурах төлөвтэй байна. Тухайлбал, 2015 оны 4-р улиралд 9.5 хувь нь томоохон эд хогшил худалдаж авахаар төлөвлөж байгаа нь жилийн өмнөхөөс 6.6 пунктээр бага байна.

Зураг 2. Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлт 

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System