Мэдээ

Иргэдэд ажил олоход хүндрэлтэй хэвээр байна

2010-аас 2015 онд ажилгүйдлийн түвшин дунджаар 7.9%, ажиллах хүчний оролцооны түвшин дунджаар 62.4% байжээ. 2017 оны 1-р улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 9.1% (жилийн өмнөхөөс 2.5 пунктээр бага), ажиллах хүчний оролцооны түвшин 59.5% (0.5 пунктээр бага) байна. ҮСХ-ны сарын танилцуулгад мэдээлдэг шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо ба бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон хүний тоог харвал 2013 оны 4 сараас хойш эрс өөрчлөлт гарсан байдаг.

ҮСХ-ны сарын танилцуулгад мэдээлснээр сар тутам шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 2013 оны 4 сараас эхлэн огцом өсч эхэлсэн. 2017 оны 4 сарын байдлаар 7214 хүн шинээр бүртгүүлж, 1259 бүртгэлтэй ажилгүй хүн ажилд орсон байна. Үүнээс үзэхэд иргэдэд ажил олоход хүндрэлтэй хэвээр байна.

2017 оны 4 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарт 64609 хүн ажиллаж байна. Боловсруулах салбар болон уул уурхай, олборлох салбарт ажиллагсдын тоо өмнөх оны мөн үеэс 6.7, 5.7 хувиар тус тус буурч, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарт ажиллагсдын тоо 0.8 хувиар өссөн байна.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System