Мэдээ

Хүлээгдэж буй инфляци

2019 оны 2-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж байгаа (57.4 хувь) бөгөөд хэрэглэгчдийн 18.4 хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна. Харин хэрэглэгчдийн 17.8 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан. 2018 оны 4-р улиралтай харьцуулахад “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 7 пунктээр буурсан бол хэвэндээ, буурна,  “мэдэхгүй” гэж хариулсан иргэдийн хувь бага зэрэг өсчээ.

Ирэх нэг жилийн хугацаанд “үнийн ерөнхий түвшин өснө”, мөн “үнийн ерөнхий түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэсэн хариултууд хамгийн өндөр буюу тус бүр 60.1 болон 18 хувь байна. Мөн түүнчлэн нэг жилийн хугацаанд үнийн түвшин “өснө”, “хэвэндээ” байна гэж хүлээж буй иргэдийн хувь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 болон 5 пунктээр тус тус буурсан бол үнийн түвшин “буурна”, “мэдэхгүй” гэж хариулсан иргэдийн хувь 1.7 болон 4.4 пунктээр тус тус өссөн байна.

Эх үүсвэр: ХИИ-ийн судалгаа, ҮСХ-ны мэдээллийн цахим хуудас www.1212.mn

2019 оны 2-р улиралд ирэх 6 сар болон жилийн хугацаанд хүлээгдэж буй инфляцийн түвшин харгалзан 3.5 болон 5.1 хувь байна. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хүлээгдэж буй инфляцийн түвшин (6 сарын хугацаанд 3.6 хувь, жилийн хугацаанд 5.5 хувь) нь орон нутгийн хэрэглэгчдийн хүлээгдэж буй инфляцитай (6 сарын хугацаанд 3.4 хувь, жилийн хугацаанд 4.8 хувь) харьцуулахад үл ялиг өндөр байна.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System