Мэдээ

Өрхийн санхүүгийн байдал

Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар өрхийн санхүүгийн байдлын талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 3-р улиралд иргэдийн санхүүгийн байдал жилийн өмнөхтэй харьцуулахад сайжрах хандлагатай байна.

Өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 32.1 хувь үзэж байхад,14.9 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 6.0 пунктээр өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь 9.5 пунктээр буурсан байна.

Зураг 1. Өрхийн санхүүгийн байдал

Өрхийн санхүүгийн байдал хот хөдөөд адилхан сайжрах хандлагатай байна.

Зураг 2. Өрхийн санхүүгийн байдал бүсээр

 

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System