Өрхийн санхүүгийн байдал

2018 оны 3-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 28.3 хувь үзэж байхад,13.5 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 6.1 пунктээр буурсан байна.

Зураг 1.5. Өрхийн санхүүгийн байдал

Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжтой үе гэж 16.6 хувь нь үзэж байхад 12.4 хувь нь тохиромжгүй үе гэж үзжээ. Тохиромжтой гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 2.4 пунктээр буурчээ. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс эрс өссөн байна.

Зураг 1.6. Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авахад тохиромжтой эсэх

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System