ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ

2016 оны 3-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 41.6 хувь үзэж байхад, 8.9 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үетэй ойролцоо байгаа бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь бараг 5.8 пунктээр өсчээ.

Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжгүй үе гэж 58.3 хувь нь үзэж байхад 22.3 хувь нь тохиромжтой үе гэж үзжээ. Тохиромжгүй гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 5.5 пунктээр буурч, тохиромжтой гэж хариулсан өрхийн тоо 8.8 пунктээр өссөн байна. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үетэй ойролцоо байна.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System