Мэдээ

Өрхийн санхүүгийн байдал

2017 оны 1-р улиралд өрхийн санхүүгийн байдал жилийн өмнөхөөс муудсан гэж нийт өрхийн 34.3 хувь үзэж байхад, 7.8 хувь нь сайжирсан гэж хариулсан байна. Сайжирсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс бага зэрэг өссөн бол муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь бага зэрэг буурсан байна.

Зураг 1. Өрхийн санхүүгийн байдал

Өнөөдөр удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдаж авахад тохиромжгүй үе гэж 53.7 хувь нь үзэж байхад 15.3 хувь нь тохиромжтой үе гэж үзжээ. Тохиромжгүй гэж үзсэн өрхийн тоо жилийн өмнөхөөс 15.1 пунктээр буурч, тохиромжтой гэж хариулсан өрхийн тоо 1.5 пунктээр өссөн байна. Харин мэдэхгүй гэсэн хариулт өмнөх оны мөн үеэс 13.4 пунктээр өсчээ.

Зураг 2. Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авахад тохиромжтой эсэх

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System