Хүлээгдэж буй инфляци

ХИИ судалгаагаар үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 4-р улирлын байдлаар ирэх 6 сарын хугацаанд “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлт давамгайлж байгаа (62.3 хувь) бөгөөд хэрэглэгчдийн 20.9 хувь нь “үнийн түвшин өөрчлөгдөхгүй” гэсэн хүлээлттэй байна. Харин хэрэглэгчдийн 11 хувь нь “үнийн түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэж хариулсан. Өмнөх оны мөн үе болон 2017 оны 2-р улиралтай харьцуулахад “үнийн түвшин өснө” гэсэн хүлээлттэй иргэдийн хувь эрс нэмэгдэж, “мэдэхгүй” гэж хариулсан иргэдийн хувь бага зэрэг буурчээ. 2017 оны 4-р улиралд ирэх 6 сар болон жилийн хугацаанд хүлээгдэж буй инфляцийн түвшин харгалзан 3.3 болон 3.4 хувь байна.

Зураг 1. Хүлээгдэж буй инфляци, 6 сар болон жилийн хугацаанд

Эх үүсвэр: ХИИ-ийн судалгаа, ҮСХ-ны мэдээллийн цахим хуудас www.1212.mn 

Ирэх нэг жилийн хугацаанд “үнийн ерөнхий түвшин өснө”, мөн “үнийн ерөнхий түвшин хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэсэн хариултууд хамгийн өндөр буюу тус бүр 62.3 болон 20.9 хувь байна. 2017 оны эхний хоёр улиралд үнийн ерөнхий түвшин хэрхэн өөрчлөгдөх талаар мэдэхгүй гэсэн хариулт давамгайлсаар байсан бол сүүлийн 2 улиралд нэлээд буурсан байна.  

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн хувьд хүлээгдэж буй инфляцийн түвшин (6 сарын хугацаанд 3.1 хувь, жилийн хугацаанд 3.1 хувь) нь орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хүлээгдэж буй инфляцитай (6 сарын хугацаанд 3.5 хувь, жилийн хугацаанд 3.8 хувь) харьцуулахад үл ялиг бага байна. Хот, хөдөөгийн хэрэглэгчдийн хувьд инфляцийн хүлээлт бага зэрэг ялгаатай байна.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System