Мэдээ

Зээлийн эрэлт, хөрөнгийн байршил

Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа нь иргэдийн зээлийн эрэлт болон төгрөгт итгэх итгэлийн талаар мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 3-р улирлын байдлаар зээлийн эрэлт өсөх хандлагатай байна. Нийт хэрэглэгчдийн 18 хувь нь зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.2 пунктээр өсч, 2014 оны түвшинд ойртсон байна.

Зураг 1. Зээл авах төлөвлөгөө

Зээлийн зориулалтууд дотроос хамгийн түгээмэл нь орон сууц, автомашин болон томоохон эд хогшлийн худалдан авалт байна. Зээл  авахаар төлөвлөж буй хэрэглэгчдийн 17.4 хувь нь зээлээрээ орон сууц, 13.5 хувь нь автомашин, 9.6 хувь нь томоохон эд хогшил худалдан авах төлөвлөгөөтэй гэж хариулжээ. Мөн түүнчлэн, зээлийн барьцаанд тавих зүйлс дотор цалин, тэтгэвэр, орон сууц болон хашаа байшин зонхилж байна.     

2016 оны 3 улиралд нийт хэрэглэгчдийн 44.6 хувь нь хөрөнгөө төгрөгөөр хадгалах нь зөв гэж үзэж байсан бол 2017 оны 3 улиралд 47.1 хувь нь ингэж үзэж байна. Харин гадаад валют хэлбэрээр хадгалах нь зөв гэж үзэж буй хэрэглэгчдийн хувь буурч 18.8 хувь болсон бол биет хөрөнгө хэлбэрээр байршуулах нь зөв гэж үзэж буй хэрэглэгчдийн хувь бараг хэвэндээ байна.

Зураг 2. Мөнгөн хөрөнгийг ямар хэлбэрээр байршуулахыг илүүд үзэж байна вэ?

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System