Мэдээ

Зээлийн чанар муудаж байна

2013 онд өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь дунджаар 1.56, 2014 онд 3.03 бөгөөд 2015 оны 12 сарын дунджаар 5.57 хувь байна. 2015 оны 1 сард өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 2.63 хувь байсан бөгөөд сар бүр тасралтгүй өссөөр 2015 оны 12 сарын байдлаар 7.36 хувьд хүрчээ.

Зураг 1. Зээлийн чанарын үзүүлэлтүүд

Эх үүсвэр: Статистикийн бюллетень, ҮСХ, 2015 оны 12 сар

Нийт өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 2014 хоёрдугаар хагасаас хойш аажим өсч 2015 оны 12 сарын байдлаар 7.05 хувь болсон байна. Чанаргүй зээлд иргэдийн авсан зээлийн эзлэх хувь 2013 онд дунджаар 12.87 хувь, 2014 онд 10.30 хувь байсан бөгөөд 2015 онд 14.3 хувь байна. 2015 оны 12-р сард энэ үзүүлэлт 16.03 болсон нь оны эхнээс 25 орчим хувь буюу 4 пунктээр өсчээ.

Зураг 2. Чанаргүй зээлд иргэдийн эзлэх хувь 

Эх үүсвэр: Статистикийн бюллетень, ҮСХ, 2015 оны 12 сар

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System