OECD нэгдсэн түрүүлэгч индикатор

Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага буюу OECD гаргадаг НТИ нь өөрийн гол гишүүн улсууд болон Хятад улсын хувьд НТИ тооцдог. НТИ нь эдийн засгийн үйл ажиллагаа нь өсөлтийн ерөнхий чиг трендынхээ хаана байх болоод бизнесийн мөчлөгийн оргил болоод ёроолын цэгүүдийг урьдчилан таамагладаг үзүүлэлт болно. Тухайлбал НТИ нь 2013 оны 8 сард ёроолын цэгтээ хүрсэн бол энэ нь тухайн улсын бизнесийн мөчлөг 6 сарын дараа буюу 2014 оны 2 сард  онд ёроолын цэгтээ хүрнэ гэсэн үг юм.

OECD 2013 оны 11 сард гаргасан НТИ-уудын мэдээгээр баруун европын улсууд, АНУ, ОХУ, Хятад, Япон гэх мэт улсуудын хувьд эдийн засаг нь 2014 оны 6 сарын байдлаар гэхэд нэлээд сэргэж ирнэ гэсэн таамаглалыг гаргажээ.

ОХУ-ын хувьд гэхэд НТИ нь 2013 оны 5 сард ёроолын цэгтээ хүрсэн байсан нь ОХУ бизнесийн мөчлөг нь 2013 оны 11 сард ёроолын цэгтээ хүрээд эргээд сэргэх хандлагатай байна гэсэн үнэлгээ гарсан байна.

Харин өмнөд хөрш Хятад улсын хувьд НТИ нь 2013 оны 6-8 сарын хооронд ёроолын цэгтээ байж байгаад мөн оны 9 сараас сэргэж ирсэн байна. Энэ нь Хятад улсын биезнесийн мөчлөг нь 2014 оны 1-3 сарын хооронд ёроолын цэгтээ хүрч мөн оны 4 сараас бага зэрэг сэргэх хандлагатай болно гэсэн үг.    

 

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System