Мэдээ

Орон сууцны үнэ болон зээлийн хүүгийн хүлээлт

Жилийн дараах орон сууцны үнийн өөрчлөлтийн талаарх хүлээлтэд үндэслэсэн орон сууцны үнийн хүлээлтийн индексийг хэрэглэгчийн итгэлийн судалгаагаар тооцдог. Орон сууцны үнийн хүлээлтийн индекс 1-ээс өндөр бол өөдрөг байдлыг, 1-ээс бага бол гутранги байдлыг харуулна. 2014 оны 4-р улирлаас хойш хэрэглэгчид гутранги байсаар байна. 2017 оны 4-р улиралд индексийн утга 0.66 байна. Энэ нь жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 0.26 нэгжээр өндөр байгаа бөгөөд энэ өсөлт нь орон сууцны үнэ өснө гэсэн хүлээлт бага зэрэг өсч, үнэ буурна гэсэн хүлээлт бага зэрэг буурсантай холбоотой.

Зураг 9. Орон сууцны үнийн индекс

2017 оны 4-р улирлын байдлаар хэрэглэгчдийн дунд зээлийн хүү “өөрчлөгдөхгүй” гэсэн хариулт 35.9 хувь буюу хамгийн их байна. Харин 16.7 хувь нь “зээлийн хүү өснө” гэсэн бол 28.5 хувь нь “зээлийн хүү буурна” гэж хүлээж байна. Ирэх нэг жилийн хугацаанд “зээлийн хүү хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй” гэсэн хариулт 19 хувь байна.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System