Мэдээ

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 1-р улирал

2021 оны 1-р улирлын судалгаанаас харахад хэрэглэгчдийн итгэлийн ерөнхий индекс өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Энэ улиралд  хэрэглэгчдийн өнөөгийн байдлын үнэлгээ буурч, ойрын ирээдүйн талаарх хүлээлт сайжирчээ. Өнөөгийн байдлын индексийн бууралтад ажлын байрны олдоц болон бизнесийн нөхцөл муудсан нь нөлөөлжээ.

2021 оны 1-р улирлын байдлаар ирэх зургаан сарын хүлээгдэж буй инфляци 7.2 хувь, харин ирэх нэг жилийн хүлээгдэж буй инфляци 9.1 хувь байна. Мөн хэрэглэгчид 2021 оны 1-р улирлын байдлаар ам долларын ханшийг 2900 төгрөг болно гэсэн хүлээлттэй байна.

2021 оны 1-р улиралд томоохон худалдан авалтын эрэлт 2020 оны мөн үе болон дундажтай харьцуулахад нэлээд буурсан. Үүнд автомашин болон томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт буурсан нь нөлөөлсөн. 

Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2019 болон 2020 оны түвшинтэй харьцуулахад тогтвортой байна. Засгийн газарт итгэх итгэл 2020 оны түвшингээсээ буурчээ.

Энд дарж дэлгэрэнгүй тайланг уншина уу.

Мэдээ Мэдээлэл

Powered by: Group System