Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2024 оны 1-р улирал

ЭН АР СИ СИ компани, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг 2014 оноос хойш улсын хэмжээнд, улирал тутам, тогтмол хийж олон нийтэд танилцуулсаар ирсэн билээ.

Судалгааны үр дүнгийн танилцуулгыг бид ZOOM-ээр live танилцуулж ирсэн ч энэ улирлаас эхлэн судалгааны мэдээллийг илүү олон хүнд хүргэх зорилгоор “NRCC MONGOLIA” Youtube сувгаараа дамжуулан танилцуулдаг болж байна.

Хэрэглэгчийн итгэлийн индексийн 2024 оны 1-р улирлын үр дүнг 4-р сарын 10-ны өдөр Youtube сувгаараа танилцуулж, Монголын эдийн засгийн өнөөгийн байдал болон ойрын ирээдүйн төлөвийн талаар хэрэглэгчид ямар хүлээлттэй байгаа тухай мэдээллийг хүргэлээ.

  • Дэлгэрэнгүй танилцуулгыг манай Youtube суваг болох “NRCC MONGOLIA” хаягаар орж эсвэл энд дарж үзэж боломжтой.

  • Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааны 2024 оны 1-р улирлын үр дүнгийн товч мэдээлэлтэй энд дарж танилцах боломжтой.

Та бүхэн судалгаатай холбоотой асууж, тодруулах зүйл байвал Youtube бичлэгийн доор коммент үлдээх, (contact@nrcc.mn) хаягаар мейл илгээх, эсвэл фейсбүүк хуудсаар https://www.facebook.com/ENARCC/ чат бичнэ үү.

Next
Next

Монгол улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа