Оёдолын салбарын нөхцөл байдлын судалгаа

ЭН АР СИ СИ  компанийн судалгааны баг “Оёдлын салбарын нөхцөл байдлын судалгаа”-г 2023 оны 10 сарын 13-аас 12 сарын 22-ны хооронд хийж гүйцэтгэлээ. 

Энэхүү судалгаа нь оёдлын салбарт тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийг жижиг дунд бизнес болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн хоёр түвшинд тодорхойлох зорилготой бөгөөд тоон болон чанарын судалгааны арга зүйг хослуулсан холимог аргачлал ашиглалаа. Тоон судалгаанд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Завхан аймгийн 103 үйлдвэрлэгчид болон 21 аймаг УБ хотын 402 хэрэглэгчдийг хамруулсан ба чанарын судалгаанд 30 гаруй үйлдвэрлэгчид, арав гаруй бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, судлаачид хамрагдсан.

Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоотой хамтран 2024 оны 1-р сарын 17-ны Лхагва гарагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны (ХХААХҮЯ) хурлын зааланд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Оёдлын салбарын 30-40 үйлдвэрлэл эрхлэгчид оролцов. Хэлэлцүүлгийн үеэр судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгууллаа.

Уг судалгааг Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллагын (ТББ) захиалгаар хийж гүйцэтгэсэн.

Previous
Previous

Монгол улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа

Next
Next

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2023 оны 4-р улирал