Үндэсний судалгаа зөвлөгөөний төв (ЭН АР СИ СИ) нь эдийн засаг, хуулийн чиглэлээр судалгаа, сургалт болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тинк танк юм. 2011 онд байгуулагдсанаас хойш шинжлэх ухааны үндэстэй, чанартай судалгаа, шинжилгээгээрээ нэр хүнд олж салбар салбарын бизнесийн байгууллагууд бүхий үйлчлүүлэгчдийн суурьтай болсон. Мөн Дэлхийн банк, GIZ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн судалгааны институт, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг олон улсын, төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.
ЭН АР СИ СИ нь АНУ, Англи, Япон, Австри, Хятад зэрэг орнуудын шилдэг их дээд сургуулиудад магистр, докторын боловсрол эзэмшсэн, мэдлэг, туршлагатай, чадварлаг судлаачид, хуульчид бүхий хүний нөөцтэй. Манай байгууллага судалгааны чанар, судлаачдынхаа ур чадварт ихээхэн анхаарал тавьдаг бөгөөд дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд эрдэм, судалгааны ажлаа хэвлүүлэхийг хөхиүлэн дэмждэг. Судалгааны хамтын ажиллагааг дэмжих, чанарыг сайжруулах зорилгоор судалгааны тогтмол семинар зохион байгуулдаг.