Screen Shot 2021-10-11 at 22.02.03.png

Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) нь МУ-ын эдийн засгийн хэвийн байдлыг хэрэглэгчдийн талаас нь хэмждэг барометр юм. NRCC ХИИ-ийг 2014 оноос Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран улсын хэмжээнд улирал тутам үнэлж байна. Индексийг бизнес, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл болон 6 сарын дараах ирээдүйн бизнес, хөдөлмөр эрхлэлт, орлогын талаарх итгэлд үндэслэн тооцдог.

ХИИ-ийг үнэлэх судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг тухайн улирлын сүүлийн сард зохион байгуулдаг. Судалгаанд улирал тутам санамсаргүй түүвэрлэгдсэн 1000 гаруй хэрэглэгч хамрагддаг. ХИИ-ийг улсын хэмжээнд болон бүс, нас, хүйс, боловсрол, орлого, сууцны төрлөөр нь ангилан тооцож мэдээлдэг. Хэрэглэгчийн итгэлийн түүвэр судалгаа нь улирлын давтамжтай тогтмол хийгддэг МУ-ын цөөхөн судалгааны нэг бөгөөд эхэлсэн цагаасаа ижилхэн агуулга, асуулттай явж ирсэн тул хугацааны харьцуулалт хийх боломжтой.  

ХИИ-ийг тооцох аргачлалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС: 2021 ОНЫ 4-Р УЛИРАЛ
NRCC NRCC

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС: 2021 ОНЫ 4-Р УЛИРАЛ

Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл 2021 оны 4-р улиралд жилийн өмнөхөөс өсчээ. Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 97 байгаа нь жилийн өмнөхөөс 25 пунктээр, харин өмнөх улирлаас 14 пунктээр өндөр байна.

Read More
ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС: 2021 ОНЫ 3-Р УЛИРАЛ
NRCC NRCC

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС: 2021 ОНЫ 3-Р УЛИРАЛ

Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл 2021 оны 3-р улиралд жилийн өмнөхөөс буурчээ. Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 81 байгаа нь жилийн өмнөхөөс 7 пунктээр доогуур, харин өмнөх улиралтай адил түвшинд байна. 3-р улирлын үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулан авч үзье.

Read More
NRCC NRCC

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2016 оны 2-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2016 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 15.5 пунктээр өсч 90.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн эрс өсөлт нөлөөлсөн. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 57.7 пунктээр өсч 138.3 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 58.0 байсан бол жилийн хугацаанд бараг гурав дахин буурч 19.4 болжээ.

Read More
NRCC NRCC

Ханшны хүлээлт

2015 оны 4-р улирлын ХИИ-ийн судалгаанаас үзэхэд иргэд ирэх 6 сарын хугацаанд ам.долларын ханш 1976 төгрөг орчимд байна гэж хүлээж байна.

Read More
NRCC NRCC

ИНФЛЯЦИЙН ХҮЛЭЭЛТ

Үнийн түвшин өснө гэсэн хүлээлт давамгайлсан хэвээр байгаа боловч 2015 оны 4-р улиралд ирэх 6 сарын хугацаанд хүлээгдэж буй инфляцийн түвшин нэлээд бага буюу 2.2 хувь байна. Мөн ирэх нэг жилийн хугацаанд инфляци дунджаар 3.5 хувь байна гэж хэрэглэгчид хүлээж байна.

Read More
NRCC NRCC

Эдийн засгийн өсөлт

2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.8 хувь байхаар хүлээгдэж байна. Дэлхийн банкны “Дэлхийн эдийн засгийн хандлага” (Global Economic Prospects: Spillovers and Weak Growth, January 2016) тайланд 2016 онд Хятад Улс 6.7 хувь, ОХУ -0.7 хувийн өсөлттэй байна хэмээн таамаглаж байна.

Read More