ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС: 2021 ОНЫ 4-Р УЛИРАЛ

Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл 2021 оны 4-р улиралд жилийн өмнөхөөс өсчээ. Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 97 байгаа нь жилийн өмнөхөөс 25 пунктээр, харин өмнөх улирлаас 14 пунктээр өндөр байна. 4-р улирлын үзүүлэлтүүдийг өмнөх улиралтай харьцуулан авч үзье.

Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг Өнөөгийн байдлын индекс энэ улиралд 76-аас 78 болж бага зэрэг өсчээ. Харин хэрэглэгчдийн бизнесийн нөхцөл, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг Ирээдүйн хүлээлтийн индекс 81-ээс 103 болж эрс өсчээ.  

4-р улиралд хэрэглэгчдийн эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж болон ирэх 6 сарын эдийн засгийн төлөв байдлын талаарх хүлээлт талаар өөдрөг байна. 2021 оны 4-р улиралд КОВИД-19 цар тахлын тохиолдлын тоо Монголд буурснаас хэрэглэгчдийн өөдрөг байдал нэмэгджээ. 

Тайлбар: ХИИ болон түүний бүрэлдэхүүн индексүүдийг улирлын нөлөөгөөр засварлаж, 2018 оны индекстэй харьцуулж тооцсон (Индекс 2018=100). 

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал

Хэрэглэгчдийн бизнесийн нөхцлийн талаарх үнэлэмж муудсан байна. 4.4 хувь нь бизнесийн нөхцөл “сайн” гэж хариулсан нь 1.1 пунктээр бага байна. 63.5 хувь нь бизнесийн нөхцөл “муу” гэж хариулсан бөгөөд энэ нь 5.7 пунктээр өндөр байна. Хэрэглэгчдийн хөдөлмөрийн зах зээлийн үнэлгээ муудсан. 21.1 хувь нь ажлын олдоц “элбэг” гэж хариулсан нь өмнөх улирлаас 3.7 пунктээр бага байгаа бол 36.1 хувь нь ажил олоход “хэцүү” гэж хариулсан нь өмнөх улирлын түвшинтэй бараг тэнцүү байна. 

Одоогоос 6 сарын дараах ирээдүйн хүлээлт

Хэрэглэгчдийн ойрын ирээдүйн эдийн засгийн байдлын талаарх хүлээлт сайжирсан. Хэрэглэгчдийн 24.2 хувь нь ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл “сайн” байна гэж үзсэн нь өмнөх улирлаас 10 пунктээрөндөр, 24 хувь нь ойрын ирээдүйд бизнесийн нөхцөл “муу” байна үзэж байгаа нь өмнөх улирлаас 1.6 пунктээр бага байна. Хэрэглэгчдийн 21.1 хувь нь ажлын олдоц сайжирна гэж үзсэн нь 7.5 пунктээр өндөр байгаа бол 14.1 хувь нь муудна гэж үзсэн нь 2.1 пунктээр бага байна. Хэрэглэгчдийн 21.6 хувь нь орлого өснө гэж үзсэн нь 6.4 пунктээр өндөр, 12.1 хувь нь орлого буурна гэж үзсэн нь 1.5 пунктээр бага байна.

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индекс - 2022 оны 2-р улирал

Next
Next

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС: 2021 ОНЫ 3-Р УЛИРАЛ