Ч.Ариунаа нь 2018 оноос ЭН АР СИ СИ компанид нягтлан бодогчоор ажиллаж байгаад, 2021 оноос менежерээр ажиллаж байна. Үүнээс өмнө Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар, мөн тус дүүргийн татварын газарт байцаагчаар ажиллахаас гадна хувийн секторт нягтлан бодогчоор ажилласан туршлагатай.
Тэрээр Канад Улсын Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн “Улсын цэцэрлэгийн үйлчилгээний эхийн ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөө” судалгааны төслийн суурь болон дагах судалгаануудад хянагчаар ажилласнаас гадна Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны тоологчоор ажилладаг.
Ч.Ариунаа нь ХААИС-иас нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэргээ хүртсэн.