duluu.jpg

С.Дөлбадрах нь МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд дэд профессорын албан тушаал хашдаг. Үүнээс өмнө 2002-2010 онд тус тэнхимд багш, 2016-2018 онд ахлах багш, 2017-2019 онд тэнхимийн эрхлэгч хийж байсан.

Тэрээр макро эдийн засаг, эдийн засгийн загварчлал, бодлого, хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд судалгааны бүтээлүүдээ хөндлөнгийн хянан магадлагаатай Эдийн засаг: Онол, Практик сэтгүүлд хэвлүүлсэн. Мөн Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны байгууллага (PEP) болон Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжсэн ”Улсын цэцэрлэгийн үйлчилгээний эхийн ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний төсөлд судлаачаар ажилласан.

Эрдэм шинжилгээний судалгаа хийхээс гадна олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн компаниудын судалгааны төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, Европын холбооны санхүүжилтээр Сангийн яаманд хэрэгжсэн Хүртээмжтэй өсөлтөд хүргэх эдийн засгийн засаглал төсөлд үндэсний зөвлөх, Японы элчин сайдын яамны хэрэгжүүлсэн 2004-өөс 2009 оны хооронд Япон Улсаас Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын үнэлгээ төсөлд судлаач, Нээлттэй нийгэм форумын хэрэгжүүлсэн Монгол Улс дахь эдийн засгийн эрх чөлөөний индекс төсөлд судлаачаар ажиллаж байсан.

С.Дөлбадрах нь Японы Ахисан түвшний бодлого судлалын хүрээлэнгээс Эдийн засгийн ухааны докторын зэргээ, Японы олон улсын их сургуулиас магистрын зэргээ, МУИС-иас бакалаврын зэргээ тус тус хүртсэн.