А.Гантунгалаг нь МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд дэд профессорын албан тушаал хашдаг. Үүнээс өмнө Монгол Улсын Хөгжлийн банкинд эрсдэлийн удирдлагын мэргэжилтнээр ажиллаж байсан.
Тэрээр хугацаан цуваан эконометрик, прогнозчлол, бүтцийн өөрчлөлт, бодлого хөтөлбөрийн нөлөөллийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн бөгөөд судалгааны бүтээлүүдээ дотоодын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн арвин туршлагатай. Түүний бүтээлүүд Эдийн засгийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүл болох Journal of Economic Dynamics and Control, Empirical Economics зэрэг Web of Science-ийн импакт фактортой хөндлөнгийн хянан магадлагаатай сэтгүүлүүдэд хэвлэгдсэн. Тэрээр 2019 оноос Эдийн засаг: Онол, Практик сэтгүүлийн дэд редактораар ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний төслийн тухайд Канад Улсын Эдийн засгийн бодлогын хамтын ажиллагааны байгууллага болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн ”Улсын цэцэрлэгийн үйлчилгээний эхийн ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөө” төсөлд судлаачаар ажилласан.
А.Гантунгалаг нь Их Британы Засгийн Газрын бүрэн тэтгэлгээр Английн Манчестерын их сургуулиас Эдийн засгийн ухааны магистр болон докторын зэргээ, МУИС-иас Эдийн засгийн бакалаврын зэргээ тус тус хүртсэн.