2021 оны 2-р улирлын хэрэглэгчийн итгэлийн итгэлийн судалгааны тайлан гарлаа. 2021 оны оны 2-р улирлын судалгаанаас харахад хэрэглэгчдийн итгэлийн ерөнхий индекс өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Энэ улиралд хэрэглэгчдийн өнөөгийн байдлын үнэлгээ бага зэрэг өсч, ойрын ирээдүйн талаарх хүлээлт бага зэрэг мууджээ. Ирээдүйн хүлээлтийн индексийн бууралтад ажлын байрны олдоц муудна гэсэн хүлээлт нөлөөлжээ.
2021 оны 2-р улирлын байдлаар ирэх зургаан сарын хүлээгдэж буй инфляци 9.2 хувь, харин ирэх нэг жилийн хүлээгдэж буй инфляци 11.4 хувь байна. Мөн хэрэглэгчид 2021 оны 4-р улирлын байдлаар ам долларын ханшийг 2913 төгрөг болно гэсэн хүлээлттэй байна.
2021 оны 2-р улиралд томоохон худалдан авалтын эрэлт 2020 оны мөн үе болон дундажтай харьцуулахад нэлээд буурсан. Үүнд автомашин болон томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт буурсан нь нөлөөлсөн.
Санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2019 болон 2020 оны түвшинтэй харьцуулахад тогтвортой байна. Засгийн газарт итгэх итгэл 2020 оны болон өмнөх улирлын түвшингээсээ буурчээ.
Судалгааны тайланг эндээс үзнэ үү.