Back to All Events

Монголын эдийн засаг хэлэлцүүлэг

  • Эн Ар Си Си Бизнес тауэр, 502 (map)

Япон Улсын Нийгата мужийн их сургуулийн Зүүн хойд азийн эдийн засаг, нийгмийн судалгааны хүрээлэн (Economic and Social Research Institute of Northeast Asia, University of Niigata Prefecture-ERINA-UNP) болон Эн Ар Си Си компани хамтран Монголын эдийн засаг сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт Монголын эдийн засагтай холбоотой сэдвээр хийгдсэн судалгааны ажлуудыг танилцуулна.

Суудлын тоо хязгаартай тул та бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бүртгүүлсэн дарааллаар суудлыг баталгаажуулна. Хэлэлцүүлэгт бүртгүүлэх бол энд дарж бүртгүүлнэ үү! Таны суудал баталгаажсан бол бид танд имэйлээр хэлэлцүүлгийн урилгыг илгээнэ.

Хэлэлцүүлгийн хөтөлбөр

Цаг

Сэдэв

Илтгэгч

 

Модератор: ERINA-UNP-ын профессор, Доктор Ш.Энхбаяр

09.00-09.10

Нээлт - ERINA-UNP-ын профессор, Доктор Ш.Энхбаяр

 

 

09.10-09.35

Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн хандлага – Хэрэглэгчийн итгэлийн индекс

МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал, Доктор Ц.Даваадорж

09.35-09.45   

Асуулт, хариулт

 

 

09.45-10.10

Монгол Улсад тохирох олон улсын стандартад нийцсэн гадаад худалдааны агентлагийн хэв шинж 

Японы олон улсын их сургуулийн магистрант Б.Алтан

10.10-10.20

Асуулт, хариулт

 

 

10.20-10.45

Банкны сектор ба макро зохистой бодлого

Эн Ар Си Си компанийн партнер судлаач, Доктор Б.Эрдэнэбат

10.45-10.55 

Асуулт, хариулт

 

10.55-11.15 

Цайны завсарлага

 

11.15-11.40 

 

Монголын хөдөлмөрийн нийлүүлэлтийн хугацаа хоорондын орлуулалтын мэдрэмж

Эн Ар Си Си компанийн гүйцэтгэх захирал,  Доктор Б.Алтанцэцэг

11.40-11.50 

Асуулт, хариулт

 

11.50-12.15

Монголын хөдөлмөрийн зах зээлд зан төлөвийн хандлагыг турших нь 

Эн Ар Си Си компанийн ахлах судлаач, Доктор Б.Соёлмаа

12.15-12.25

Асуулт, хариулт

 

12.25-12.30

Хаалт

 

 

Previous
Previous
June 7

Эн Ар Си Си судалгааны семинар

Next
Next
October 11

Эдийн засаг ойрын ирээдүйд?