Өрхийн худалдан авалтын төлөвлөгөө

Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь эрэлтийн мэдрэмж өндөртэй байдаг. Эдийн засгийн хэлбэлзлийн талаарх тогтсон баримтаас үзвэл эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний зардал нь эдийн засгийн мөчлөгийн дагуу өөрчлөгддөг ба өөрчлөлтийн хэмжээ нь ДНБ-ий өөрчлөлтөөс хэд дахин их буюу далайц ихтэй байдаг.  Жишээлбэл, эдийн засгийн уналтын үед хэрэглэгчид юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг. Иймд удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахаар хэрэглэгчдийн төлөвлөж буй зардал нь эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн 7.3 хувь тийм гэсэн хариулт өгсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 пунктээр бага, 2017 оны мөн үетэй харьцуулахад 2 пунктээр бага байна. Нийт хэрэглэгчдийн 5.3 хувь нь орон сууц, 1.7 хувь нь хашаа байшин авна гэж хариулжээ.

Previous
Previous

Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2020 оны I улирал

Next
Next

ХИИ бүс нутаг ба өрхийн шинж чанараар