Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2-р улирал
2021 оны 2-р улиралд Монгол Улсын хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл бага зэрэг буурсан байна (Зураг 1.1). Энэ улиралд Хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 66.4 байгаа нь жилийн өмнөхтэй ойролцоо буюу 0.4 пунктээр бага байна. Бизнесийн нөхцөл болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх хэрэглэгчдийн үнэлэмжийг харуулдаг өнөөгийн байдлын индекс 36.8-өөс 37.8 болж бага зэрэг өссөн. Харин хэрэглэгчдийн бизнес, орлого болон хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаарх ойрын ирээдүйн хүлээлтийг харуулдаг хүлээлтийн индекс 86.8-аас 85.4 болж бага зэрэг буурсан байна.
COVID-19 халдварын тархалтын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөний улмаас бизнесийн нөхцөл муудсан ч ажлын олдоц сайжирсан нь хэрэглэгчдийн өнөөгийн байдлын талаарх үнэлэмжийг бага зэрэг өсгөжээ. Харин ойрын ирээдүйд ажлын олдоц муудна гэсэн хүлээлт нь хэрэглэгчдийн ирээдүйн хүлээлтийн индексийг бууруулсан байна.
Энд дарж дэлгэрэнгүй тайланг уншина уу!