Хэрэглэгчийн итгэлийн индекс: 2017 оны 2-р улирал

Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) 2017 оны 2-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 20 пунктээр буурч 70.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн өмнөх түвшнээсээ 43.1 пунктээр буурч 95.2 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс өмнөх оны мөн үед 19.4 байсан бол жилийн хугацаанд 14.5 пунктээр (74.7%) өсч 33.9 болжээ. Өнөөгийн байдлын индекс сүүлийн 2 жил гаруй хугацаанд анх удаа хоёр улирал дараалан өсөлттэй гарсан байна.

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар

Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд бизнесийн нөхцөл байдал сайн (15.9 пункт) болсон болон ажлын олдоц сайжирсан (13.1 пункт) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх 6 сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт муудсан нь, тэр дундаа бизнесийн нөхцөл (50.4 пункт) болон ажлын олдцын индексийн бууралт (56.7 пункт) гол нөлөө үзүүлсэн байна. Орлогын талаарх хүлээлт арай багаар буурсан (22 пункт).

Хэрэглэгчид өөдрөг байх үе буюу ХИИ 100-аас өндөр байхад ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу ХИИ 100-аас бага байхад дундаж өсөлт 4.7 хувь байна.

Зураг 2. ХИИ ба ДНБ

Зураг 2. ХИИ ба ДНБ

Previous
Previous

ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДАЛ

Next
Next

Орон сууцны үнэ ба хөрөнгийн индекс